Үйл явдал1 мин унших

Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе

Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе

Хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалах ариун үйлсэд зүтгэж буй эмч, эмнэлгийн салбарын нийт ажилтан алба хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Эмч хүний мэргэжил бол мэдлэг, ур чадвараас гадна хүнлэг сэтгэл, хариуцлага, тэсвэр тэвчээр шаардсан эрхэм үйлс билээ. Та бүхний өдөр тутмын хичээл зүтгэл, шуурхай шийдвэр, сэтгэлийн дэм олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, гэр бүл бүрт итгэл, найдвар бэлэглэж байдагт гүн талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын гишүүний хувьд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Хойд бүсийн хавдрын оношлогоо, эмчилгээний дэд төвийг байгуулах санаачилгыг гарган, Засгийн газрын шийдвэрээр байгуулж, ард иргэдэд хавдрын тусламж, үйлчилгээг ойртуулан ажиллаж байна. Цаашид уг төвийн чадавхийг бэхжүүлэх, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулахад онцгойлон анхаарч ажиллах болно.

Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын асуудалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2017
  4. 2016
  5. 2015
  6. 2014
  7. 2013