#Коммент2 мин унших
Б.Мөнхсоёл: Бүтээгдэхүүний өртөгт байгаль орчны зардлыг нэмж оруулах замаар хог хаягдлын дахин боловсруулалтыг нэмэгдүүлнэ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Монгол Улсад өдөрт 800-1000 тонн, жилд 1.2-1.5 тонн хог хаягдал үүсдэг.
Үүний бараг тал хувь нь дан ганц Улаанбаатар хотод үүсдэг гэж үздэг. Тэгэхээр та, эсвэл би л гэхэд жилд 850-1000 кг хог хаягдал гаргаж хаяад байна гэсэн үг.
Нийслэл Улаанбаатартаа хүн амын тал хувь нь амьдарч, шинэ байр, үйлчилгээ худалдаа нэмэгдэх тусам хог огцом өссөн. Гэтэл хог боловсруулах дэд бүтэц бараг шинэчлэгдээгүй тул Хогийн менежментийг зөв зохион байгуулах шаардлага бий болоод байна.
Хог хаягдлыг ангилах
Цуглуулах ба тээвэрлэх
Дахин боловсруулах ба сэргээн ашиглах
Устгах ба булшлах энэ үйл явцыг зөв зохион байгуулснаар байгаль орчин, эрүүл мэндээ хамгаалахаас гадна, эрчим хүчээ хэмнэх, хамгийн чухал нь эдийг засгийн ач холбогдлыг бий болгох юм.
Иймд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ахалж ажилласан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр БОХХААБХ-нд ажлаа тайлагналаа.

Хууль эрх зүйн хүрээнд өргөтгөсөн үйлдвэрлэгчийн хариуцлагатай холбоотой эрх зүйн зохицуулалт хийх шийдлийг боловсруулжээ.
Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч, импортлогчийг бүтээгдэхүүнийхээ бүх амьдралын мөчлөгт, ялангуяа буцаан авах, дахин боловсруулах, эцсийн шат хүртэлх үйл явцад үүсэх бүх тооцоологдсон байгаль орчны зардлыг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэнд нэмж оруулах тогтолцоо гэдгийг төсөл санаачлагчид үзжээ.
Учир нь Монгол Улс өнөөдөр хогныхоо ердөө 8-хан хувийг дахин боловсруулж байгаа. Дээрх бодлогыг оновчтой хэрэгжүүлж чадвал 40 хүртэлх хувийг дахин болосвруулж, жилийн хогийн хэмжээ 600-900 мянган тонноор буурах боломжтой төдийгүй булшлагдах, ил задгай орхигдох хог 20-30 хувь буурах тооцооллыг хийгээд байна.
Б.Мөнхсоёл: Өнөөдөр бид бий болсон хог хаягдлынхаа 90-ээд хувийг газарт булж, ил задгай шатааж байгаагаас болоод байгаль орчны бохирдол нэмэгдэж, хүрээлэн буй орчноор дамжин хүн, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, экосистем улам доройтож байна. Тэгвэл Дани улс үүний яг эсрэг буюу хог хаягдлынхаа 97 хувийг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, дулаан, цахилгаан үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн бордоо болгох замаар эдийн засагтаа үнэ цэнийг бүтээж, тойрог эдийн засгийг хөгжүүлж байна. Бид энэ замаар явахын тулд хууль, эрх зүйн орчны өөрчлөлтөөс эхэлж байна.