Байр суурь2 мин унших

Х.Булгантуяа: Сургуулийн орчны, аюулгүй байдлыг ганцхан захирал хариуцахаар тавьчихаж, хэрвээ төсвийг нь өгөхгүй бол яах вэ?

УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

Энэ хууль дээр өөр хүлээлттэй байсан. Хүүхэд хамгааллын тухай хууль шинэчлэгдэн батлагдаад хэрэгжиж эхлээд удаагүй байгаа. Энэ хууль дээр анх удаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан. Үе тэнгийн дээрэлхэлт үүсэх юм бол яах вэ, хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг нь хуульчилж өгсөн. Нэмээд үл хайхралтыг анх удаа  хуульчилсан. Эцэг эх үүргээ  ухамсарлаж үүргээ хүлээхгүй бол яах вэ, цахим орчинд  хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар хуульчилсан. Харамсалтай нь энэ хуулиуд одоо хүртэл хэрэгжиж чадахгүй байна.  Үе тэнгийн дээрэлхэлтийг түрүүлж мэдвэл сайн байна.  Би жишээ авч байна. Google дээр  "би амиа хорломоор байна гэж" бичихэд гадаадын улс оронд дохио өгч цаашаагаа сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний цахим систем рүү шууд чиглүүлдэг.

Ийм зүйл манайд өнөөдрийг хүртэл байдаггүй. Хүүхэд хамгааллын шинэ хуулиар хороо, сум бүр хүүхэд хамгааллын нийгмийн ажилтантай болсон. Сургууль болгон сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай болсон. Манай нийгмийн ажилтнуудыг олон юманд  ашиглаад ажлыг нь хийлгэхгүй байгаа. Гэхдээ  эрх зүйн орчин харьцангуй гайгүй болсон. Сургуулийн орчны, аюулгүй байдлыг ганцхан захирал хариуцахаар тавьчихаж. Хэрвээ захиралд нь төсвийг нь өгөхгүй бол яах вэ? Хэрвээ  төсөв байхгүй хүүхдийн эрх зөрчигдвөл энэ захиралдаа ямар хариуцлага тооцох юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009