Үйл явдал1 мин унших

“Нээлттэй парламент–2026” хөтөлбөрийн хаалт боллоо

“Нээлттэй парламент–2026” хөтөлбөрийн хаалт боллоо

УИХ-ын гишүүн О.Саранчулуун оюутан дадлагажуулах “Нээлттэй парламент–2026” хөтөлбөр хаалтаа хийж, оролцсон оюутнуудад сертификат гардууллаа.

Энэ хөтөлбөрт 1068 оюутан хүсэлт өгснөөс 100 оюутан шалгарч, УИХ-ын 28 гишүүний удирдлага дор нэг сарын турш дадлага хийсэн байна. Хаалтын үеэр  гишүүд үг хэлж, оюутнуудад амжилт хүсэж, зөвлөгөө өглөө.

Дадлагын хугацаанд оюутнууд парламент хэрхэн ажилладагтай танилцаж, судалгаа хийж, хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцсон байна. Мөн “Загвар парламент” хуралдаан хийж, хуулийн төслийг хэлэлцжээ.

Хөтөлбөрт оролцсон оюутнууд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, олон шинэ зүйл сурч, шинэ найз нөхөдтэй болсон гэдгээ илэрхийлсэн юм.

“Нээлттэй парламент–2026” хөтөлбөрийн хаалт боллоо

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009