Онцлох мэдээ1 мин унших
Б.Найдалаа: Эрчим хүчний сайдаар томилогдон, Засгийн газрын гишүүний тангаргаа өргөлөө

Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших

УИХ-ын гишүүн Б.Найдалаа Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт Эрчим хүчний сайдаар томилогдон Засгийн газрын гишүүний тангаргаа өргөлөө.
Тэрбээр Эрчим хүч бол улс орны амин чухал салбар. Иймд нэн тэргүүнд ирэх өвлийн цахилгаан, дулааныг тасралтгүй найдвартай байлгах төсөл, арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх, тархмал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлэх, ТӨХК-иудын засаглал, үр ашгийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх, салбараа олон нийтэд ил тод, нээлттэй байлгах чиглэлд анхаарал хандуулан ажиллана.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлж, цаг үеийн бэрхшээл, сорилтыг даван туулахад өөрийн мэдлэг туршлагаа дайчлах болно" гэв.