Үйл явдал1 мин унших

Ж.Золжаргал: Үндэсний үйлдвэрлэлд хаалт тавихаа больёо

Ж.Золжаргал: Үндэсний үйлдвэрлэлд хаалт тавихаа больёо

Эм бол аюулгүй байдлын нэг чухал хэсэг. Зарим эмээ дотооддоо үйлдвэрлэх чадамжтай байх нь чухал. Үүний тулд эмийн чанар хяналтын үндэсний гарын авлага - фармакопей хэрэгтэй байдаг аж. Монгол Улс 2011 онд анхны фармакопей хэвлүүлснээс хойш ахиж гаргаагүй байна.

Удалгүй хуульд өөрчлөлт оруулаад зөвхөн “олон улсад зөвшөөрөгдсөн фармакопей ашиглана” гэж заажээ. Уг санаа нь эмийн чанарт тавих хяналтыг сайжруулах байсан бололтой, гэвч өөрийн онцлогт таарсан өөрийн эм бэлдмэлийг үйлдвэрлэх боломжоо хязгаарлаж орхисон талаар салбарын хүмүүстэй уулзаж мэдээлэл авлаа.

Ухаандаа монгол эм үйлдвэрлэх аргачлал АНУ, Европ фармакопейд байдаггүй, ижил төстэйг оллоо гэхэд лабораторийн аргачлал, техник хэрэгсэл нь өөр, тэрийг бүрдүүлэхэд өндөр өртөгтэй гэх мэт асуудал байдаг ажээ. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадварт анхаарах болсон энэ цагт дотоодын эмийн үйлдвэрлэлийг чадавхжуулахад анхаарах хэрэгтэй аж.

Нийгмийн эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2023