#Коммент2 мин унших

А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулж мөн иргэдийн хяналт сайжирсных!

А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулж мөн иргэдийн хяналт сайжирсных!
НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр

Монгол Улсад гарч буй гэмт хэргийн 70 хувь нь нийслэлд бүртгэгдэж байгаа учир Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үүнд анхаарч ажиллаж байна. 

Ингэхдээ техник, технологийн дэвшлийг ашиглаж, нийслэлийг бүрэн камержуулах ажлыг эрчимжүүлж байгаа юм.

Нийслэлд залилан, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хулгай, дээрэм, зөрчлийн гэмт хэргийг бууруулах хүрээнд аж ахуйн нэгжүүдийн гадаах камерыг ЦЕГ-ын удирдлагын төвд холбосон.

Түүнчлэн гэр хорооллын гэмт хэрэг, зөрчил их бүртгэгддэг “хар цэг”-үүд буюу байршлуудыг камержуулах ажлыг энэ онд шат дараатай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөвт тусгасан.

А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулж мөн иргэдийн хяналт сайжирсных!

Ингэснээр 2026 онд  зам тээврийн ослын тоог 15-50% бууруулах, хулгай, зодоон буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг 15%-аар бууруулна гэж тооцоолсон байна.

Тодруулбал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Улаанбаатар хотод гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг “хар цэгүүд”-ийг тогтоон, камержуулалтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна.

Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, зөв төлөвшилтэй иргэн болгох зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийг өргөжүүлэх нь урт хугацаанд гэмт хэргийн бууралтад бодит хувь нэмэр оруулна гэдгийг А.Баяр онцолсон юм.

Цаашид залилах гэмт хэрэг, зам тээврийн ослын өсөлтийг бууруулахад иргэдийн оролцоо, сэрэмжлүүлэг мэдээлэл, технологид суурилсан хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатайг ч тэрбээр онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд 2026 оны 3 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээлэл:

Улаанбаатар хотод энэ сард нийт 9969 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурлаа.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 1529 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 78 тохиолдлоор буурлаа.
Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурлаа.
Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 892 тохиолдлоор өссөн.
Зам тээврийн осол 1651 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн.

2026 оны 3 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоог дүүрэг тус бүрээр авч үзвэл:

Баянзүрх дүүрэгт 2350, Баянгол дүүрэгт 1777, Хан-Уул дүүрэгт 1613, Сүхбаатар дүүрэгт 1499, Сонгинохайрхан дүүрэгт 1337, Чингэлтэй дүүрэгт 1197, Багануур дүүрэгт 95, Налайх дүүрэгт 90, Багахангай дүүрэгт 11 хэрэг тус тус бүртгэгджээ.

Эдгээрээс хамгийн өндөр үзүүлэлт Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол хүн амын төвлөрөл багатай алслагдсан дүүргүүд болох Багахангай, Налайх, Багануурт гэмт хэргийн тоо харьцангуй бага байна.

Ерөнхийд нь авч үзвэл, гэмт хэргийн гаралт нь хүн амын нягтаршил, хөдөлгөөн ихтэй бүсүүдэд өндөр хэвээр байгаа нь урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, камержуулалт, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг харуулж байна!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УлаанбаатарХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020