Онцлох мэдээ1 мин унших
Зам, тээврийн сайдаар улиран томилогдлоо

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газарт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан улиран ажиллахаар томилогдож, Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа (2026.04.04) гардан авлаа.
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд 2026 оны 04-р сарын 04-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг гардуулж, үүрэгт ажилд нь албан ёсоор томиллоо.
Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд хэлэхдээ “Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудад хурдтай, хичээл зүтгэлтэй, туршлагатай сайд улиран томилогдож байгаад баяртай байна” гээд зам, тээврийн салбарынханд хандлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

