Байр суурь2 мин унших

Д.Энхтүвшин: УИХ-ын гишүүнийг намын элч болгох гэж байгаа заалттай эвлэрч чадахгүй!

УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.

2022 оны 8 сарын 25-нд үндсэн хуульд оруулсанУИХ-ын гишүүн ард түмний илч байх орон зайг хумьсан гэж харагдаж байна.Өмнө нь 4-ний 1 нь давхар дээлтэй болдог байсан бол одоо бүгд. Кабинетын зарчмаар ард түмний төлөөлөгч байх эрх нь 20 гаруй гишүүний хувьд  хязгаарлагдсан. Жагсаалтын гишүүдээ зарлаад сонгуульд оролцдог бол яваандаа үүнийг хаалттай болгоод нам нь мэддэг болох боломжтой байсан байна.

Д.Энхтүвшин: УИХ-ын гишүүнийг намын элч болгох гэж байгаа заалттай эвлэрч чадахгүй!

Тэгэхээр жагсаалтын 48 дээр 20 хэдэн сайд гэхээр далан гишүүн нь ард түмний элч биш намын юм уу? ЗГ-ын элч төлөөлөгч шиг парламентад суудаг болох нь ээ. Өөрөөр хэлбэл 76 гишүүн маань 126 биш агуулгаараа 56 болж багассан дүр зураг харагдаж байна. Тухайн үеийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улс төрийн намын манлайлал үзүүлж хийсэн өөрчлөлт. 2024 онд ч бид ийм зарчимтай байгаагүй. Эрх мэдлийн уг эх сурвалж ард түмэн гэдэг агуулгаар Үндсэн хуулиа ярьж байсан. УИХ ЗГ-ын хуулийн нэгж мэт ажилладаг байсан. Бүх хуулийг яаралтай шуурхай гэж оруулж ирдэг байсан. Эсрэг дуугарсан зарчмыг өөрийнх нь дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн эсрэг гэж үзэн дайрдаг, давшдаг, охин компаниараа дамжуулж хэвлэл мэдээллээр дайрдаг ийм үйлдлүүд хийдэг байсан.

Тэгэхээр УИХ-ын гишүүнийг намын элч болгох гэж байгаа энэ заалттай эвлэрч чадахгүй ээ. Хэрэв ийм заалт орвол жагсаалтаар дэвшсэн гишүүний хувьд би энд байх шаардлагагүй гэж бодож байна.

Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009