Байр суурь2 мин унших
Ж.Золжаргал: Олонхын дотроос нэр дэвшүүлнэ гэдгийг нь хасаж болох уу!
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийллээ.
Төслийн 11.1-ийг дэмжихгүй. 11.5-ыг дэмжиж байгаа.Агуулга нь төвч байр сууриас хурлыг удирдаж зохион байгуулах, ингэхээр зэрэг мэдээж намын харьяалал бага байх тусмаа л илүү төвч байж чадна гэсэн агуулга. Намын дарга байх нь зохимжгүй юм гэж бид баахан шуугьсан. Одоо намын гишүүнчлэлээ түдгэлзэх нь зөв юм биш үү гэж. Бодит байдал дээр түдгэлзсэн ч намаасаа нэр дэвшээд л дарга болж байгаа юм чинь их, бага хэмжээгээр талдаа л байж таарна. Хүн юм чинь бүрэн бол арилахгүй. Арай дээр болж магадгүй. Эхний заалт нь яагаад дэмжихгүй байна вэ гэвэл УИХ-ын даргад олонхоос нэр дэвшүүлнэ. Энэ заалт Үндсэн хуульд байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүд дотроос сонгоно. УИХ-ын дэд даргыг нам эвслийн бүлгүүдээс нэр дэвшүүлж сонгоно гэж байгаа юм. Агуулга нь юу гэж уншигдаж байна гэхээр дэд дарга гэдэг бол тэр намын тэр бүлгийн эрх ашгийг илэрхийлж байгаа намын мэтгэлцээний клубийн төлөөлөгч мөн. Их хурлын дарга бол заавал нам эвслийн байх албагүй. Тийм болохоор анхны чуулган дээр хамгийн ахмад настайг даргалуулдаг, Ерөнхийлөгчийг эзгүйд УИХ-ын дарга үүрэгт ажлыг нь хариуцдаг ийм зохицуулалт Үндсэн хуульд байгаа. Энэ нь үндэсний эв нэгдэл буюу аль нэг нам, аль нэг хэсэг, аль нэг бүлгийн сонирхлыг илэрхийлэхээс илүүтэйгээр төвч байр сууриас байна гэдэг агуулга нь энд харагдаж байгаа юм. Тийм болохоор заавал олонх биш, заавал цөөнх биш гишүүдийн дотроос нэр дэвшүүлнэ гэдэг үндсэн хуулийн агуулгад хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэх шаардлагатай болов уу. 2028 онд АН олонх болчхоор манайд энэ нь хэрэгтэй байж магадгүй гэж бодоогүй байх. Одоогийн нөхцөлд энэ нь хүчинтэй байгаа заалт. Энийг дахиад үргэлжлүүлээд оруулж байгаа. Тэгэхээр олонхын дотроос нэр дэвшүүлнэ гэдгийг нь хасаж болох уу. Энэ Үндсэн хуультай таны бодлоор харшлах зүйл байхгүй гэж бодож байна уу?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
