Үйл явдал1 мин унших

Батлан хамгаалах салбарын онцлогт нийцсэн уян хатан зохицуулалтаар алба хаагчид цахим ажлын өдрөө өөрөө сонгоно

Батлан хамгаалах салбарын онцлогт нийцсэн уян хатан зохицуулалтаар алба хаагчид цахим ажлын өдрөө өөрөө сонгоно
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Д.Батлут шуурхай хуралдаан зарлан хуралдууллаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: 

Батлан хамгаалах салбарын онцлогт нийцсэн уян хатан зохицуулалтаар алба хаагчид цахим ажлын өдрөө өөрөө сонгоно

-Дэлхийн геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэж болох аливаа эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах;

-Төрийн албан хаагчдын ажлын цагт өөрчлөлт оруулах шийдвэртэй холбогдуулан нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчдын санал хүсэлтийг тусгаж, нөхцөл боломжийг тодорхой болгох;

-Ажлын өдрийг цахим хэлбэрт шилжүүлэхдээ Зэвсэгт хүчний онцлог, байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр алба хаагчид өдрөө сонгох боломжтой хуваарилалт, зохицуулалтыг хийх;

-Их өгөгдөлд суурилсан "Dashboard" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ашиглах чиглэлээр алба хаагчдад зориулсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулах болон бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Батлан хамгаалах салбарын онцлогт нийцсэн уян хатан зохицуулалтаар алба хаагчид цахим ажлын өдрөө өөрөө сонгоно

Алба хаагчдын нийгмийн асуудалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2018
  4. 2017
  5. 2014
  6. 2013