Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Сангийн яамнаас Хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийг боловсруулж буйг УИХ дээр дэмжиж, хэлэлцэх ёстой

УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

2024 оны намар эхэлснээс хойш яригдаж байгаа нэг асуудал нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт буюу нөгөө төсвийн гол 4 дүрмийн биелэлт. Гэтэл нөгөө талдаа олон улсын байгууллагуудаас, гадаадаас зээл босгочихдог, үүнийгээ үр ашигтай зарцуулж чаддаггүй. Харин ч эсрэгээрээ үндсэн төлбөрийн болон хүүгийн төлбөрт явчих гээд. Гэхдээ бүртгэгдээгүй үед баланс ордоггүй юм байна лээ. Тэгэхээр хамгийн гол асуудал юу вэ гэхээр энэ 2 талд байгаа асуудлыг бид түр зуурын хугацаанд буюу төслөөс төсөлд шийдэх биш тогтвортойгоор шийдэх асуудал тулгамдчихсан байгаа. 

Гадаад зээлийн 3 төслөөс Сэлбийн төслийг нь хасаж байгаад үлдсэн 2 төслийг энэ удаадаа дэмжчихье гэсэн асуудал яригдаж байгаа. Учир нь Энэтхэгийн Элчин сайд Төсвийн тогтвортой байдлын Төсвийн байнгын хорооныхонтой уулзаад инженерүүд, ажилчдадаа цалинг нь олгож чадахгүй байна, газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа зогсох төлөвтэй байна гэдэг учир байдлаа ойлгуулж ярьсан. 

Нөгөө талдаа бид анхаарах ёстой 2 дахь том чухал асуудал байна. Нэгэнт энэ мэт том бүтээн байгуулалтын ажил мега төслүүд хэрэгжиж эхэлсэн бол гүйцэтгэл, чанартай гүйцэтгэл дээрээ төсвийн өртөгт байдал нь нэмэгдэхгүй байх тал дээр, хугацаа уртасахгүй байх тал дээр байнга анхааралтай ажиллах ёстой. 

Хувь хүний зүгээс санал болгомоор байна. Энэ нь  угаасаа жил болгон төсөв батлах эсвэл төсөв тодотгох үед гарч ирдэг асуудал нь төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлэх. Ямар төсөв нь ТЭЗҮ-тэй байх юм, хэрхэн яаж үнэлэгдэх юм гэдэг асуудлуудыг цэгцлэх асуудал тулгамдчихсан байна. Сангийн яамнаас Хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийг боловсруулж байгааг УИХ дээр дэмжиж, хэлэлцэх ёстой гэдгийг энэ ташрамд хэлчихье ээ. 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009