Байр суурь2 мин унших
Б.Уянга: АНУ, Хятад Европын холбооны улсууд нь татварын хөнгөлөлт эдлүүлдэггүй, тэгсэн мөртөө төрийн бодлогоор хөгжлийг нь дэмжиж явдаг!
УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Нэгдүгээрт, Хуулийн төслийн ерөнхий агуулгыг нь дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн тодруулах асуулт байна. Тэгээд танай ажлын хэсэгт олон улсын татварын тэр судалж байдаг газрын дарга нь орсон байна. Олон улсад спортын орлогын татварын зохицуулалт шинэ ойлголт гэж судалж харлаа. Ихэнх улсууд ердийн горимоор татвар ноогдуулдаг юм байна. АНУ, Хятад Европын холбооны хэд хэдэн улсууд нь болохоороо дандаа ердийн горимоор буюу татвар ноогдуулдаг хөнгөлөлт эдлүүлдэггүй, тэгсэн мөртөө төрийн бодлогоор хөгжлийг нь дэмжиж явдаг юм байна. Манайд ч гэсэн энэ боломж одоогоороо байгаа. Тэгэхдээ яах вэ зүгээр энэ хуулийн төсөлтэй холбоотой агуулга нь болохоор Өмнөд Солонгос тэгээд Японд татварын хөнгөлөлт олгох боломжтой гэдэг байдлаар "болно, болохгүй" гэсэн байдлаар орсон байна. Тэгэхээр энийг л бид нар нутагшуулах гэж энэ хуулийн зохицуулалт орж ирлээ гэж харж байна. Тэгэхдээ ЗГ-аас 2025 оны 12 дугаар сард дэмжихгүй санал ирсэн юм билээ. Яагаад шинэ ойлголт юм, яагаад ердийн горимоор явсан хэвээр байгаа юм бэ гэдэгт нэмэлт тайлбар хэлээд өгөөрэй.
Хоёрдугаарт, ЗГ-аас ирсэн санал энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж хэлсэн байгаа шалтгааныг нь ойлгох гэж оролдлоо. Магадгүй спортыг дэмжих сан гэж байдаг. Үүнтэй холбоотойгоор и-спорт ҮШБ нь байгуулагдчихаад олимпын бус спорт байгаад байгаа учраас татварын хөнгөлөлтөд орохгүй байгаа гэж харвал спортыг дэмжих сангаараа дамжуулаад баг тамирчдадаа дэмжлэг үзүүлчхэж болох юм шүү. Энэ зохицуулалт яагаад сайн хэрэгжихгүй байгаа юм?
Энэ хуулийг дагалдуулаад и-спорт шигшээ баг түүнд бүртгэлтэй тамирчинд олгосон гадаадын ААНБ-аас ямар нэгэн байдлаар шагнал, урамшуулал ирвэл албан татвараас чөлөөлье, ямар нэгэн тоног төхөөрөмж орж ирвэл НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтуудыг тусгасан байна. ЗГ-ын санал дээр ямар хариултыг өгөх вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



