Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: УБ хотод үйл ажиллагаа эрхэлдэг фитнес, иог, бүжгийн спортыг улсаас дэмжих бодлого юу байна?
УИХ-ын чуулганы /2026.04.10/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Нэгдүгээрт, Сангийн болон татварын чиглэлийн хүмүүс ирчихсэн байгаа учраас тодруулж асууя гэж бодож байна. Манай улсад байгаа ҮШБ ер нь шигшээ баг мөн спортын холбоодыг яаж үүсгэн байгуулж бүртгэж авдаг юм бэ гэдэг процессыг сонирхож байна.
Хоёрдугаарт, тусгай сан буюу спортын сангаас яаж дэмжлэг авдаг юм. Жишээлбэл нэг холбоо байгуулаад нэг шигшээ баг бүрдлээ гэхэд санхүүгийн дэмжлэг авдаг процессыг ойлгомжтой тайлбарлаад өгөөч ээ.

Гуравдугаарт, спортын сангийн зарцуулалтыг харвал илүү тэмцээн уралдаан руу чиглэж байна уу эсвэл нийтийн биеийн тамираа дэмжих агуулгаар яваад байна уу? Өөрөөр хэлбэл спорт гэдгээ ер нь юу гэж ойлгоод байна? Мөн Спортын хэсгийн зарцуулалт дээр юу юу байна гэдгийг задалъя. Яагаад гэвэл спортын барилга байгууламж гэдэг дээр орчихсон байгаа юм. Спортын барилга байгууламж гэдэг бол маш том хэмжээний газар шаарддаг, барилгын материал барилга шаарддаг зүйл. Хэн тэр спортын барилга байгууламжийг барих чадалтай вэ гэдгээ харахаар бид нар ойлгомжтой. Тодорхой хэдэн томоохон ААН байгууллагууд байгаа. Тэгэхээр нэг хувийн хөнгөлөлт маань хэнд зориулагдсан бэ гэдгийг бид ялгаж хармаар байгаа. Улаанбаатар хотод сүүлийн үед нэлээн дэлгэрээд байгаа фитнес, иог, бүжгийн спортыг улсаас дэмжих бодлого ямар байдаг юм бэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

