Үйл явдал1 мин унших

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Замын анги нь Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ашиглалтын аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Замын анги нь Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ашиглалтын аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна

Монгол Улсын төмөр замын салбарын томоохон байгууллагуудын нэг болох Монголын төмөр зам ТӨХК нь улсын эдийн засаг, тээвэр логистикийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. 

Тус компанийн зам анги нь 148 ажилтан, алба хаагчтай бөгөөд төмөр замын суурь бүтцийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хяналт шалгалтыг хариуцан ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн  гол замын урт нь 671,7 бөгөөд дэлгэмэл урт 812,5 км Монгол Улсын уул уурхай экспортын тээвэрлэлтийн чухал гол зам юм.

Тус замын сүлжээнд нийт 217 ширхэг суман шилжүүлэг, 45 гүүр, 785 ширхэг хоолой тус тус байрлан ашиглагдаж, 3 мөртөө 12 зөрлөг байрладаг юм. Эдгээр байгууламжууд нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тээврийн урсгалыг зохицуулахад чухал үүрэгтэй.

Зам анги нь төмөр замын ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах замын техникийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, осол авааргүй тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хувь нэмэр оруулж улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хангах зорилгоор өдөр тутамд хариуцлагатайгаар ажиллаж байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009