Үйл явдал1 мин унших

Б.Батцэцэг: COP17 хуралтай холбогдуулан байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бодит үр дүнд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай

Б.Батцэцэг: COP17 хуралтай холбогдуулан байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бодит үр дүнд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очиртой уулзан, яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын асуудал, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, санхүүжилтийн асуудлыг хөндөн ярилцав.

Б.Батцэцэг: COP17 хуралтай холбогдуулан байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бодит үр дүнд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллахыг чухалчилж байгааг онцлов. Тэрбээр COP17 бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бодит үр дүнд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Мөн зарим улс орон, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хэрэгжиж буй төслүүдийн үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг дурдав.

Б.Батцэцэг: COP17 хуралтай холбогдуулан байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бодит үр дүнд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай

СОР 17Холбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010