Онцлох мэдээ1 мин унших
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.04.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ТББХ-ны санал, дүгнэлтийг танилцууллаа.
У.Отгонбаяр нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох зохицуулалтыг тусгасан билээ.
Монгол Улсын иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдах ёсны үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
