Байр суурь2 мин унших

М.Нарантуяа-Нара: Ёс зүйн асуудал ярихаар бүгд над руу дайрдаг, гэтэл иргэдээ төлөөлж буй гишүүд өөрсдөө ёс зүйтэй байж чадаж байна уу!

УИХ-ын чуулганы /2026.04.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара

ИТХ-ын төлөөлөгчид төрийн албан хаагч байна гэдэг ньУИХ-ын гишүүд нь Засгийн газарт давхар дээл өмсөж байгаатай адил болж байгаа юм. Тэгээд Засгийнхаа болон Их хурлынхаа талд ажиллах юм уу, эсвэл иргэдээ төлөөлж ажиллах юм уу.  Ийм зүйл  болдог. Их хуралд иргэдийг төлөөлж чадна гэсэн хүн,иргэдээс санал авч гарч ирж ажилладаг. Үүн  шиг ИТХ ийм байвал яасан юм бэ.  Мөн ёс зүйн асуудал ярихаар бүгдээрээ над руу дайраад байдаг. Гэтэл энэ иргэдээ төлөөлж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйтэй байж чадаж байна уу гэдэг асуудлыг яримаар байна. Дээрээс нь манай намын гишүүд УИХ-д Иргэний Зориг Ногоон Намын дэмжигчид, гишүүдийн саналаар энд орж ирсэн. Гэтэл Их хурлын дарга энэ намын үнэт зүйл, үзэл баримтлалын нэгдэл хамаагүй гишүүд нь дор бүрнээ тоглолт хийж болох зүйлийг ярьж байна.

М.Нарантуяа-Нара: Ёс зүйн асуудал ярихаар бүгд над руу дайрдаг, гэтэл иргэдээ төлөөлж буй гишүүд өөрсдөө ёс зүйтэй байж чадаж байна уу!

Жишээлбэл манай намын нэг хүнийг улайм цайм байр суурийг нь хадгалж, хамгаалж байгаа ньөөрөө энэ Их Хурлыг даргалах ямар ч боломжгүй нөхцөл байдлыг илтгээд байна.  МАН 30, 38-аар хуваагдчихсан байгаа энэ цаг үед энэ Их хурлын олонх нь АН болчхоод байгаа юм биш үү.  Тэгэхээр АН-аас энэ УИХ-ын даргыг томилохгүй бол МАН-ын их хурал шиг харагдаж, ийм хүчин зүйл үйлчлээд байна. Ийм зүй ёсны зарчмын  асуудлыг УИХ-ын хүрээнд авч хэлэлцэхгүй бол болохгүй байна. Төрийн 3 өндөрлөг гурвуулаа, МАН энэ намын эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг хүчиндээд явуулаад байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016