#Тойрог1 мин унших
Сант сумын цагдаагийн хэсэг албан ажлын автомашинтай боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр нар Өвөрхангай аймгийн Сант сумын иргэд хөдөлмөрчидтэй энэ оны 01 дүгээр сард уулзсан.
Энэ үеэр аймгийн Цагдаагийн газар, Сант сумын нутгийн удирдлагаас тавьсан хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад уламжилж, тус сумын цагдаагийн хэсэгт албаны суудлын автомашин шийдвэрлүүллээ. Сумын цагдаагийн алба хаагчид албан хэрэгцээний автомашинтай болсноор гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад цаг алдалгүй хүрэлцэн очих, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд чухал дэмжлэг болох юм.


Сэтгүүлч Ц.Соёлмаа



