#Коммент3 мин унших

Багахангай–Хөшигийн хөндий Эмээлтийн чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн гэхээсээ нийгмийн ач холбогдолтой төсөл!

Багахангай–Хөшигийн хөндий Эмээлтийн чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн гэхээсээ нийгмийн ач холбогдолтой төсөл!
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

“Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох, тээвэр, ложистикийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

Энэхүү төсөл нь 2025 оны нэгдүгээр сард Засгийн газрын 21 дүгээр тогтоол гарснаар албажсан бөгөөд уг тогтоолоор Багахангай–Хөшигтийн хөндийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” компанид даалгасан. Улмаар  төслийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эхэлж, эхний үе шат буюу Хөшигтийн хөндий хүртэлх 87 км төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэж, ухмал, далангийн ажил дуусаад байна.

Энэ ажилд дотоодын 39 компани оролцсон бөгөөд нийт гүйцэтгэл 98 хувьтай байна. Уг 87 км замд 49 ширхэг ус зайлуулах дугуй хоолой, 16 дөрвөлжин хоолой, мөн мал амьтан нэвтрүүлэх гарцыг байгуулсан. Багахангай талаас эхний 7 км хэсгийн дээд бүтцийг угсарсан.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны доод бүтцийн ажлын гүйцэтгэл 98 хувьтай, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрч, төлөвлөгөөний дагуу урагшилж байна.

Засгийн газрын 105 дугаар тогтоолоор уг төмөр замыг Улаанбаатар хотын Эмээлт өртөөтэй холбох шийдвэр гарсан. Ирэх долоо хоногоос гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулж, ажлыг үргэлжлүүлэх аж. Түүнчлэн Засгийн газрын өмнө хүлээсэн үүргийн дагуу энэ оны есдүгээр сард уг төслийг бүрэн дуусгаж, анхны галт тэргийг явуулахаар төлөвлөж буй.

“Монголын төмөр зам” ТӨХК нь төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор хот дундуурх ачаа тээвэрлэлт буурч, замын түгжрэл багасна

Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун хэлэхдээ, Монголын төмөр зам ТӨХК-ийн зорилго бол үндэсний төмөр замын сүлжээг хөгжүүлэх юм. Багахангай–Хөшигтийн хөндий–Эмээлтийн чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн гэхээс илүү нийгмийн ач холбогдолтой төсөл. Өнөөдөр Улаанбаатар хотын дундуур явж буй төмөр замаас үүдэлтэй түгжрэл өдөрт дунджаар 3 цагийн алдагдал үүсгэдэг. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор хот дундуурх ачаа тээвэрлэлт буурч, замын түгжрэл багасна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Манай улсын хувьд нийслэлийн төвөөр дамжуулан аюултай, шатамхай ачаа тээвэрлэж байгаа нь эрсдэлтэй.

Багахангай–Хөшигийн хөндий Эмээлтийн чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн гэхээсээ нийгмийн ач холбогдолтой төсөл!

Эмээлтэд одоогоор 700–900 вагон түлш хадгалагдаж байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор эдгээр ачааг хотын гадна талд шилжүүлэх боломж бүрдэнэ. Мөн бөөний худалдаа, ачаа терминалын үйл ажиллагааг Хөшигтийн хөндий рүү төвлөрүүлэх нөхцөл бүрдэнэ. Монголын төмөр замчид анх удаа хангайн бүсийн нөхцөлд төмөр зам барьж байна. Жишээ дурдахад, Цогтцэций–Зүүнбаян чиглэлийн 416 км замын газар шорооны ажил 22 сая куб метр байсан бол энэ 87 км замд 16 сая куб метр ажил гүйцэтгэж байна. Энэ нь илүү төвөгтэй, их хэмжээний ажил гэдгийг харуулж байна. Зураг төслийг “Монголын төмөр зам” компанийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсын стандартын дагуу боловсруулсан. Иймд чанар, аюулгүй байдлын хувьд шаардлага хангасан гэж үзэж болно гэв.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Төмөр замХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2012
  2. 2011
  3. 2009