Үйл явдал2 мин унших
“Уншдаг хүүхэд хөгждөг” ном уншлагын уралдааны шилдгүүд тодорлоо

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Чингэлтэй дүүргийн хэмжээнд уламжлал болон зохион байгуулагддаг, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн нэрэмжит “Уншдаг хүүхэд хөгждөг” ном уншлагын уралдаан 3 дахь жилдээ амжилттай өрнөж, шилдэг оролцогчид маань өчигдөр /2026.04.19/ шагналаа гардан авлаа.
Энэ жилийн уралдааныг Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан “Түүхээ мэдье, түгээн дэлгэрүүлье” уриан дор зохион байгуулсан.
Уралдаанд:
2,500 орчим сурагч уралдаанд нэгдэж, эх түүхээ шимтэн уншлаа.
Уншсан бүтээлээсээ сэдэвлэн 114 бүтээлч видео контент бэлтгэж ирүүлэв.
Эдгээр бүтээлүүд цахим орчинд давхардсан тоогоор 1,000,000 гаруй хүнд хүрсэн нь түүхээ түгээн дэлгэрүүлэх том давлагаа болж чадлаа.
БАГА АНГИ
Тэргүүн байр: НЕБ-ын 57 дугаар сургуулийн Б.Элбэгжаргал багштай 4А анги
Дэд байр: НЕБ-ын 37 дугаар сургуулийн 2А ангийн сурагч Ц.Мөнхцэлмэг
Гутгаар байр: НЕБ-ын 17 дугаар сургуулийн Ц.Мөнхсаруул багштай 5Б ангийн “Мандухай” контент
Тусгай байр: НЕБ-ын 57 дугаар сургуулийн 3А, 3Б, 3В, 3Г ангийн сурагчдын контент
Багш нар: Д.Ариунгэрэл, Б.Баярмаа, О.Анхцэцэг, Д.Мөнгөнцэцэг
ДУНД АНГИ
Тэргүүн байр: НЕБ-ын 37 дугаар сургуулийн 7Д анги
Бэлтгэсэн багш: Б.Бямбажаргал
Дэд байр: НЕБ-ын 23 дугаар сургуулийн 9В ангийн сурагч Х.Мөнхбилэг, Д.Эрдэнэхүү
Бэлтгэсэн багш: Н.Анударь
Гутгаар байр: НЕБ-ын 37 дугаар сургуулийн 7В анги
Бэлтгэсэн багш: И.Нацгаа
Тусгай байр: НЕБ-ын 72 дугаар сургуулийн 7А анги
Бэлтгэсэн багш: Д.Хишигдэлгэр
АХЛАХ АНГИ
Тэргүүн байр: НЕБ-ын 117 дугаар сургуулийн 11В анги
Бэлтгэсэн багш: Б.Мягмаржав
Дэд байр: НЕБ-ын 23 дугаар сургуулийн 11В анги
Бэлтгэсэн багш: Б.Сэрчин
Гутгаар байр: НЕБ-ын 49 дүгээр сургуулийн 11А анги
Бэлтгэсэн багш: М.Тамир
Тусгай байр: НЕБ-ын 37 дугаар сургуулийн 11В анги
Бэлтгэсэн багш: Б.Золжаргал


