Тус уралдааныг Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбороос дүүргийн ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, номын санч нартай хамтран зохион байгуулсан.
Тэгвэл шүүгчдийн бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, эхний шатанд 30 шилдэг бүтээлийг тодруулжээ.
Уралдааныг бага, дунд, ахлах анги гэсэн гурван ангилалаар зохион байгуулсан бөгөөд ангилал тус бүрд 10 бүтээл шалгарсан байна.
Тус шатанд шалгарсан гурван ангиллын нийт 30 бүтээлийг нийгмийн сүлжээнд байршуулж, хамгийн их дэмжлэг авсан бүтээлүүдийг шүүгчдийн өгсөн оноотой уялдуулан шилдгийг тодруулах юм.
Эх сурвалж: