1 мин унших
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчтэй уулзлаа

2026.04,13-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Beate Dastel-тэй уулзаж, Хууль зүйн байнгын хорооны зүгээс үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, тогтоолын төсөл боловсруулах санаачилгынхаа хүрээнд санал солилцов.
Уулзалтын үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр олон улсын туршлага, бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааны боломжууд, төр, сургууль, эцэг эх, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах асуудлаар нээлттэй, найрсаг яриа өрнүүллээ.

UNICEF-ийн зүгээс энэхүү санаачилгыг дэмжиж, ажлын хэсгийн үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




