#Коммент1 мин унших

Х.Жангабыл: Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарч ажиллахаар судлаж байна

Х.Жангабыл: Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарч ажиллахаар судлаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад хийж байгаа билээ.

Энэхүү төрийн айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хамтаар тус улсын Эрчим хүчний сайд Ерлан Аккенженов-той уулзалт зохион байгууллаа.

Х.Жангабыл: Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарч ажиллахаар судлаж байна

Уулзалтаар газрын тосны салбарт хамтарч ажиллах хүрээнд Казахстан Улсаас газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн тус улсын хайгуул, олборлолт, боловсруулах салбарын туршлагад тулгуурлан хамтран ажиллах асуудлыг талууд хэлэлцлээ.

Х.Жангабыл: Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарч ажиллахаар судлаж байна

Мөн  нэг сая тонноос доошгүй хэмжээгээр түүхий тос нийлүүлэх боломжийн талаар судлахаар болж байна. Мөн Казахстан Улсын компаниудыг Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар тохиролцлоо.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялагХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009