Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Сайн дурын донороор бүртгүүлэхэд олон улсын ямар жишгүүдийг судалсан бэ?
УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай энэ чухал хуулийн төслийг санаачилсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Энэ бол хүний амь нас аврах маш буянтай хууль. Донор болохоо илэрхийлэх талаар энэ өөрөө эдийн засгийн шинжлэх ухаан тэр дундаа зан төлөвийн эдийн засаг тод гарч ирдэг.
Маш олон оронд нийт иргэдийн дийлэнх нь донор болох хүсэлтэй боловч шаардлагатай болохоор донор хангалттай байдаггүйн маш олон жишээ дэлхий даяар байдаг. Үүн дээр 2 төрлийн шийдлүүд байдаг. опт аут буюу анхны сонголт нь бүгдээрээ донор байж байгаад донор биш болбол өөрийн биеэр И-монголиа дээр ч юм уу бүртгүүлээд донороос гарах хүсэлтээ гаргадаг. Үүний сонгодог жишээ Испани, Австри, Герман байна.
Зан төлөвийн эдийн засаг дээр наж буюу еврох гэдэг аргаар дефолт буюу хамгийн анхны сонголтыг нь бүгдээрээ донор болгох гэж өгөөд донороос гаргах сонголтоо И-монголиагаар дамжуулаад хийх шийдлийг хэрэгжүүлсэн оронд донорын хүртээмж илүү байдаг. Энэ хүрээнд Хууль санаачлагчаас Монгол Улсын хэмжээнд үүнийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй байсан юм биш үү гэдгийг асуумаар байна. Хүмүүс бүгдээрээ донор болоход татгалздаггүй мөртөө гэхдээ И-монголиа руу ороод бүртгүүлдэг хүмүүс олон улсын жишгийг харахад маш ховор. Эсвэл том компанит ажил л хийхгүй систем хангалттай ажиллаж өгдөггүй. Энэ тал дээр хууль боловсруулж байхдаа бусад орны жишээг хэрхэн авч үзэв?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


