Үйл явдал1 мин унших

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэлээ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэлээ

2026 оны 4-р сарын 21 өдөр хуралдсан УИХ дахь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэлээ.

Миний бие Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа донорын асуудлыг олон нийтэд зөвөөр ойлгуулах, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах дээр онцгойлон анхаарч ажилласан бөгөөд 2026 оны Хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлахад бэлэн боллоо. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль хэрэгжиж эхэлснээр донорын үйл явцыг илүү сайжруулж өмнөх хүнд сурталтай сунжирсан олон үе шатуудыг багасгахаас гадна дараах байдлаар шинэчлэн сайжрууллаа.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэлээ

1.  Амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэн томьёоллоо.

2. Эд, эсийг шилжүүлэн суулгах эмчилгээг илүү эрчимтэй хөгжүүлэх зорилгоор эсийн ангиллыг тусад нь зүйл болгон дэлгэрүүлж, олон улсад хэрэглэгдэж буй эмчилгээний шинэ технологи болох эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банкны зохицуулалтыг шинээр тусгалаа.

3. Донорын бүртгэлийг e-mongolia платформоор дамжуулан бүртгүүлэх боломжийг нээлээ.

4. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааг илүү оновчтой болгох хүрээнд шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллагуудын чиг үүрэг, хоорондын уялдаа холбоог нарийвчлан тодорхойллоо.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэн зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэлээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Холбоотой мэдээ

  1. 2026