Байр суурь1 мин унших
Л.Энхнасан: Та хараат бусаар шалгуулахын тулд заавал албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагатай байсан уу?
Сэтгүүлч Х.Оюумаа
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Х.Оюумаа
УИХ-ын чуулганы /2026.11.19/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлын хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-д анх удаа хэлэлцэж байна. УИХ уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж шийдвэрийнхээ үндэслэлийг олон нийтэд тайлбарлах ёстой.
Ерөнхийлөгч өө таны хүсэлтийг би хүндэтгэж байна. Тэгэхдээ танаас тодруулж асуух зүйл байна. Тантай холбоотой гарсан ноцтой мэдэгдлүүдийг хараат бусаар шалгуулахын тулд та заавал албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагатай байсан уу? Та үүнийгээ харж үзсэн үү? Бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ шалгуулах боломж байсан уу? эсвэл хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргах өөр шалтгаан байсан уу?
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Улсын Их Хурлын ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байгаа энэ үед Батлан хамгаалахын сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа. Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо даргагүй байна. Сайдын хүсэлтийг шийдвэрлэхдээ батлан хамгаалах салбарыг хэн удирдахыг тодорхой болгож удирдлагыг тасралтгүй байдлыг хангах хэрэгтэй. УИХ Аюулгүй байдлын даргыг шуурхай сонгож парламентын хяналтыг хэвийн үргэлжлүүлэх ёстой. Энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой.