Би 2016 оноос хойш гишүүн байгаа, ийм замбараагүй зүйлийг санахгүй юм байна. Энэ төсвийн дотор тогтвортой байдлын зөвлөлөөс хүн байна уу. Ийм цонх нээж өгч болохгүй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл юу гэж үзсэн бэ. Хөгжлийн банктай холбоотой зүйл заалтуудыг хэлэлцүүлгийн явцад нэмчихсэн юм уу, эс үгүй бол өргөн баригдахдаа байсан юм уу? Энэ их зээлүүдээ төлөх чадвар Монгол Улсад бий юу? Уул уурхайн яам биржээр нүүрсээ зарж, мөнгө олж байгаа юу. Олсон мөнгөөрөө зээлээ төлнө. Энэ бол эдийн засаг төсөв мөнгөтэй холбоотой маш том асуудал. Төсвийн хязгаарыг санамсаргүй тавьчхаагүй. Маш өндөр ач холбогдолтой учраас зарлагын дээд хязгаар гэдгийг тавьж байгаа юм.

Гэтэл энэ нь хамааралгүй, тэр нь хамаатай гэж ийм дураараа аашилж болохгүй байх. Туршлагатай гишүүд ийм асуудлуудыг өргөн бариулдаг ч үгүй байсан юм. Хамаагүй татварынхаа хуульд гар дүрдэг, нөгөөдүүл нь нүдэн балай. Харин өөртөө таалагдаагүй юмаа янз янзын юм яриад зогсоочихдог. Ийм ялгавартай байдлаар хандаж болохгүй. Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл юу харж, зөвлөж байна вэ. Хөгжлийн банктай холбоотой заалтаар яг яах гэж байгаа юм? Л.Оюунэрдэнэ сайдын хийсэн хамгийн гол магтууштай зүйл нь Хөгжлийн банктай холбоотой асуудал.