Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: ААН-үүдэд хариуцлага тооцох процесс тодорхойгүйгээс бизнесийн тасалдалд орж дампуурахад хүрээд байна
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын асуулгын цаг болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Ерөнхий сайд Н.Учралд дараах асуултыг тавьж, байр сууриа илэрхийлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх процесс хуульдаа тодорхойгүйгээс үзэмжийн шинжтэй байна. Бизнесийн үйл ажиллагааг түдгэлзүүлэхдээ, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахдаа, данс тооцоог нь хаахдаа үзэмжээр ханддаг байдал ААН-үүдэд маш хүндээр тусдаг. Тэгээд бизнесийн байгууллагуудын эрсдэлийн түвшнийг үзэхэд бизнесийн тасалдал маш том байр суурийг эзэлдэг.
Жижиг, дунд ААН-үүдийн дансыг 1-ээс 3 сар хаачихаар эрсдэлд орж дампуурах хэмжээнд очдог. ААН-үүддээ хариуцлага ноогдуулахдаа тодорхой процессгүйгээсээ болоод хэрэг хянан шийдвэрлэх явцдаа дампууруулах хэмжээнд өөрөөр хэлбэл хувь хүнээр төлөөлүүлбэл хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулах явцдаа цаазаар авах хэмжээний ялтай хууль эрх зүйн орчин байна аа. Үүнтэй холбогдуулаад ЭХХШТХ-д өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн. Прокуророос мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахдаа хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргахдаа тодорхой нөхцөлүүдийг харгалзаж үздэг болох санал оруулсан.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


