#Тойрог1 мин унших

Зуунмод хотод ЭЕШ-д бэлтгэх сургалтыг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна

Зуунмод хотод ЭЕШ-д бэлтгэх сургалтыг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна

Эрдэнэболд сан нь Туваан, Батбаяр сантай хамтран Төв аймгийн Зуунмод хотод элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д бэлтгэх сургалтыг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Тус сургалтад Англи хэл, Математик, Нийгмийн ухааны хичээл тус бүрээр 100 сурагчид хамрагдана.

Зуунмод сумын 12 дугаар ангийн сурагчдад сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарийг танилцуулж, орон нутгийн сумдын сурагчдыг онлайн хэлбэрээр бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүллээ.

Мөн сургалтыг сургуулийн үндсэн болон сонгон хичээл, багш нарын давтлагатай давхцуулахгүйгээр үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгийн Боловсролын газар болон сургуулиудын сургалтын менежерүүдтэй хамтран зөвлөлдөж, зохион байгуулалтын ажлыг нарийвчлан төлөвлөөд байна.

Энэхүү сургалтыг Улаанбаатар хотын туршлагатай, шилдэг багш нар танхим болон цахим хосолсон хэлбэрээр орно. Эрхэм дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Зуунмод хотод ЭЕШ-д бэлтгэх сургалтыг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна
Зуунмод хотод ЭЕШ-д бэлтгэх сургалтыг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна
Зуунмод хотод ЭЕШ-д бэлтгэх сургалтыг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020