Үйл явдал1 мин унших
Скүүтер, мопедыг минутаар нь биш явсан километрээр нь түрээсийн төлбөрийг тооцдог болъё

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, скүүтер, мопедны зохицуулалтын талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд скүүтер, мопедийн түрээсийн үйлчилгээ эрхлэгчдэд дараах саналуудыг тавьж, хамтран ажиллахыг уриалж байна.
Нэгдүгээрт, скүүтер, мопедыг 18 насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй хүн түрээслэн унах боломжийг түрээсийн аппликэйшнээр дамжуулан олгоё. Насанд хүрээгүй хүнд түрээслүүлэхгүй байя.
Хоёрдугаарт, скүүтер, мопедийн дундаж хурдыг 15 км/цаг болгоё.
Гуравдугаарт, скүүтер, мопедыг зөвхөн зориулалтын талбайд байршуулъя.
Явган хүний зам, автозамын голд хаяхыг түрээсийн аппликэйшнээр дамжуулан хязгаарлая.
Дөрөвдүгээрт, цагаар биш явсан км-ээр түрээсийн төлбөрийг бодож авдаг болгоё.
