Үйл явдал1 мин унших
ЧД: Нийтийн эзэмшлийн зам талбайд давс, бодис цацах ажлыг зохион байгуулан ажиллаж байна

Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд нийт 2 байгууллагын 224 ажилтан, албан хаагч, 36 техник, тоног төхөөрөмжтэйгөөр үүрэг гүйцэтгэж байна.
Засагд З.Төмөртөмөө "Нийтийн эзэмшлийн авто зам, явган хүний зам, талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор давс, бодис цацах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн давс, бодис цацах ажлыг хувийн аж ахуй нэгжүүд хийж гүйцэтгэдэг. Энэ ч утгаараа сайшаалтай зүйл олон байна. Техник тоног төхөөрөмжөөс эхлээд шинэчлэлтүүд хийгдэж, хүний нөөц нь ч чадавхжиж. Зуслангийн бүс, гүнтийн даваагаар явж халтиргаа гулгааны нөхцөл байдалтай танилцлаа. Аж ахуйн нэгжүүд маань цаг наргүй л ажиллаж байна. Асуудал, хүндрэл юу байна гэхээр байхгүй дээ, ганц зүйл байгаа нь түлш, үнийн нэмэгдэл гэж дуу нэгтэй хариулах юм" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
