#Тойрог1 мин унших
Сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сургалтыг амжилттай хэрэгжүүлж байна

Туваан сан” “Эрдэнэболд сан”, “Батбаяр сан”-тай хамтран Төв аймгийн Зуунмод хотод элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д бэлтгэх сургалтыг амжилттай хэрэгжүүлж байна.
- Тус сургалтад Англи хэл, Математик, Нийгмийн ухааны хичээл тус бүрээр 100 сурагчид хамрагдана.
Зуунмод сумын 12 дугаар ангийн сурагчдад сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарийг танилцуулж, орон нутгийн сумдын сурагчдыг онлайн хэлбэрээр бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүллээ. - Мөн сургалтыг сургуулийн үндсэн болон сонгон хичээл, багш нарын давтлагатай давхцуулахгүйгээр үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгийн Боловсролын газар болон сургуулиудын сургалтын менежерүүдтэй хамтран зөвлөлдөж, зохион байгуулалтын ажлыг нарийвчлан төлөвлөөд байна.
- Энэхүү сургалтыг Улаанбаатар хотын туршлагатай, шилдэг багш нар танхим болон цахим хосолсон хэлбэрээр орно.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

