#Тойрог1 мин унших
Төв аймгийн Баянчандмань сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн хүндэтгэлийн барилдаан боллоо

Энэ хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан юм. Тус барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүд өрсөлдөн барилдаж, үндэсний их өв соёл болох монгол бөхийн ёс жаяг, дэг жаягийг эрхэмлэн дээдэлсэн, өргөн олныг хамарсан арга хэмжээ болон үргэлжилж байна.



Нутгийн иргэд, зон олон та бүхэндээ Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

