#Тойрог1 мин унших
“Туваан сан” боловсролыг дэмжих хөтөлбөр дахин нэг шинэ боломж олгоно

Тус хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Үндэстний Их Сургуультай хамтын ажиллагааг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад ч мөн үргэлжлүүлэн ажиллаж байна.
Ийнхүү 12-р анги төгсөж буй сурагчдад зориулсан бас дахин нэгэн үнэ цэнтэй боломж нээгдэж буйд баяртай байна.
ЭЕШ-д бэлтгэх сургалт Төв аймагт 6 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд:
- Танхимын сургалтад нийт 100 сурагч хамрагдан суралцаж байна.
- Онлайн сургалтад сумдын сурагчид анги хамт олноороо нэг цэгээс нэгдэн оролцож байгаа нь онцлохуйц, сайшаалтай байна.
Мөн аймгийн хэмжээнд 12-р анги төгсөж буй бүх сурагчдад тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн өдрийн хичээлийг бичлэг хэлбэрээр хүргэж, нөхөн үзэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Энэхүү ажлыг хамтран зохион байгуулж буй ангийн багш нар, нийгмийн ухааны багш нар болон сургуулийн менежерүүддээ гүн талархал илэрхийлье.
Түүнчлэн нэг сарын хугацаанд нийгмийн ухааны сургалтыг хариуцан ажиллаж буй Боловсролын газрын ахлах арга зүйч Цэдэндорж, 3-р сургуулийн сургалтын менежер Даваадулам нарт тусгайлан талархал илэрхийлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

