Байр суурь1 мин унших
М.Бадамсүрэн: Уул уурхайн орлогыг эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн үйл ажиллагаанууд дээр хэрэгжүүлэх нь зүйтэй
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн байр сууриа илэрхийлэв.
Уул уурхайн орлогыг цээж баян өвчтэй гэгчээр замбараагүй зарцуулахаас сэргийлэх талаар зөвлөмж өгдөг гэж ойлгодог.
Нөгөө талдаа нөхөн сэргээгдэхгүй баялгаас орж ирж буй орлогыг хэрхэн нөхөн сэргээгддэг бөгөөд эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн арга хэмжээн дээр хэрэгжүүлэх тал дээр олон улсын туршлагыг судалж, олон нийтээр, ялангуяа уул уурхай, газрын тосны баялаг нөөцтэй бүс нутгийн иргэд, олон нийтээс санал авах тал дээр анхаарахгүй бол нэгдсэн ойлголт, байр суурьт хүрэхгүй хэвээр байна. Энэ асуудалд анхаарч, саналаа өгөхийг хүсэж байна.
Эс бөгөөс уул уурхайн баялаг нэг өдөр дуусна. Энэ бол хэдэн сая жилийн туршид хүний гараар бүтээгдээгүй баялаг. Үүнийг хөгжил авчирдаг зүйлд нь зориулах концепц бий.
Энэ асуудалд нэг талыг барьсан биш судалгаа, шинжилгээтэй байдлаар оруулж ирээсэй гэж хүсэж байна. Энэ зүйлийг анхаарахгүй байснаар уул уурхайн офтейк гэрээ, хулгай, авлига, албан тушаалын асуудлууд хэрээс хэтрэхэд хүргэж байна.