Байр суурь2 мин унших
Ж.Ганбаатар: Нийгмийн ажилтны хуулийн агуулгад хүмүүсийг хөдөлмөр хийх хүсэл сонирхлыг өдөөх асуудлуудыг хэр зэрэг тусгав!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
БГД-т н.Болдбаатар гээд залуу идэвхтэй байдаг. Тэр залуу "намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж битгий хар л даа би хүний хийж чаддаг бүх ажлыг хийнэ ээ зүгээр намайг хөдөлмөр хийх боломжоор дэмжээч" гэж л хүсдэг. Энэ талаар О.Саранчулуун гишүүнтэй зөндөө ярьж байсан.
Нийгмийн халамж шаардлагатай хэсэг рүү ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа "хөдөлмөр эрхэлмээр байна, хөдөлмөр эрхлэх боломжтой байна" гэдэг агуулгыг нь энэ хуульд хэр тусгасан бэ? Асуудалд ажил хэрэгч байдлаар хандах асуудлыг нь энэ хуульд хэр тусгасан бэ? Төрийн хийж байгаа ажлуудыг холбоодуудаар дамжуулаад эсхүл ААН-үүдэд өгөөд хийлгүүлэх гэж байгаа. Би энэ хуулийг бүхэлд нь бол дэмжиж байгаа.

Доторх агуулгын тухайд хүмүүсийг хөдөлмөр хийх сонирхлыг төрүүлэх асуудлуудыг хэр тавьсан бэ. Манай хөдөлмөрийн хууль эсрэг явсан шүү. Монгол Улс экспортын бүтээгдэхүүн олон улсад гаргах, өрсөлдөх чадвар байхгүй. Манай давуу талтай бүтээгдэхүүн буюу уул уурхайн бүтээгдэхүүн бол болох л байх. Зүгээр нэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд олон улстай өрсөлдөх чадамж байхгүй. Дотоодын зардлын өсөлт биднийг ийм биш болгож байгаа. Энэ бол манай улсын сул тал. БНХАУ-тай биш гэхэд зүгээр Вьетнам, Бангладеш, Казахстантай өрсөлдөх боломжгүй. Тог цахилгаан өндөр үнэтэй. Ийм учраас үүнийг олон талын хууль дээрээ анхаардаг байх хэрэгтэй. Хүний хөдөлмөр хийх хүсэл сонирхлыг өдөөдөг байх хэрэгтэй. Энэ хууль ч гэсэн тэр тал руугаа олон зүйл заалтаар нь харсан байх гэж итгэж байна.