Үйл явдал2 мин унших
“ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ” аян — Хөвсгөл аймагт

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хөвсгөл аймагт ажиллалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлд хамгийн хэрэгтэй зүйл бол “ойлголт+мэргэжлийн багийн хамтын дэмжлэг” байдаг.
2026 оны 5-р сарын 16-нд Хөвсгөл аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд олон мэргэжлийн баг ажиллаж:


20+ хүүхэд
9 асран хамгаалагч
Нийт 94 үйлчилгээ үзүүллээ.
Үйлчилгээ үзүүлсэн баг:
• Сэргээн засахын эмч-20 хүн
• Хэл засалч-21 хүн
• Сэтгэлзүйч -17 хүн
• Хөдөлгөөн засалч-15 хүн
• Хөдөлмөр засалч -15 хүн
• Тусгай хэрэгцээт боловсролын багш -15 хүн

Үнэлгээ, зөвлөгөөнд:
• Тархины саажилт
• Аутизмын хам шинж
• Хэл ярианы бэрхшээл
• Хөгжлийн хоцрогдол
• ADHD
Дауны хам шинж зэрэг олон төрлийн хэрэгцээтэй хүүхдүүд хамрагдсан.

Ажлын үр дүнд:
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг илүү ойлгож,
Гэрийн нөхцөлд дэмжих арга барил сурч,
Орон нутгийн мэргэжилтнүүд шинэ арга зүй, стандарт үнэлгээний сургалтад хамрагдлаа.
Хүүхэд бүр хөгжих боломжтой.
Харин тэр боломжийг нээхэд гэр бүл, мэргэжлийн баг, нийгмийн хамтын оролцоо хамгийн чухал билээ.
Мөн Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвцэрэнтэй хамтран сэтгэл зүйн дэмжих бүлгийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй 35 орчим иргэн, тэдний ар гэрийнхэн хамрагдав.
Уулзалтын үеэр төрөлхийн болон төрөх үеийн бэрхшээлтэй иргэд “Эрт оношлогдож, эрт арга хэмжээ авч чадсан бол би өнөөдрөөс илүү боломжтой байх байсан” гэсэн үгийг олонтаа хэлж байлаа.
Мөн тус төвийн сэтгэл зүйч н.Бямбасүрэн, хөгжлийн төвд ажиллаж эхэлснээс хойш олон хүнийг нийгмийн харилцаанд орж, гэрээсээ гарахад тусалжээ.
“Ийм үйлчилгээ зөвхөн аймгийн төвд бус, сумдад хүртэл маш их хэрэгтэй байна. Хүмүүсийг зөвхөн мөнгөөр бус, сэтгэл зүй, нийгмийн оролцоо, харилцаагаар дэмждэг “нийгмийн халамжийн мөнгөн бус үйлчилгээ” гэж яг үүнийг хэлдэг юм.” хэмээн О.Саранчулуун гишүүн тодотгов.
Мөн Хөвсгөл аймгийн нийгмийн ажилтнуудад Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслөө танилцуулсан юм.










