Байр суурь1 мин унших
Ж.Галбадрах: Сургууль бол зөвхөн мэдлэг олгодог бус төлөвшүүлдэг газар байх ёстой!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны (2026.04.28)-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах байр сууриа илэрхийлэв.
Энэ бол цагаа олсон хууль бөгөөд нэгдсэн эрх зүйн орчин бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Өмнө нь тусдаа хуулиуд байсныг нэгтгэсэн.
Сургуулиудад нийт 978 нийгмийн ажилтны байдаг гэлээ. Тэгэхээр сургуулийн нийгмийн ажилтны асуудлыг илүү нарийвчилж үзэх нь зүйтэй. Сургууль бол зөвхөн мэдлэг олгодог бус төлөвшдөг газар юм. Үүнийг бодлогоор нь авч үзэх шаардлагатай. Өмнө байсан хүмүүжлийн эрхлэгчийн үүргийг нийгмийн ажилтнууд хүлээдэг. Сүүлийн үед хүүхэд хамгаалал, хөгжил гэхчилэн нэг талаа барьж мэргэшсэн хүмүүс их байна. Сургуулийн нийгмийн ажилтан гэдэг бол сургуулийн удирдах ажилтан байх ёстой. Захирал, сургалтын бодлогыг барьдаг менежер, төлөвшил хандлага хүмүүжлийн асуудлыг барьдаг нийгмийн ажилтнуудаас удирдлагын баг бүрдэх нь зүйтэй. Үүнийг дээд болосвролын хөтөлбөр агуулгад тусгаж, уялдаа холбоог нь ханган цогцоор нь авч үзмээр байна. Мөн хуулийн нэг онцлог нь мэргэжлийн холбоог их тодорхой гаргаж өгч байгаа нь сайшаалтай.