Байр суурь1 мин унших
Б.Баярбаатар: ТББ-уудын төлөөллийг ажлын хэсэгт оруулж, хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулбал нийгэмд тустай хууль болж чадна
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тодруулга авч, байр сууриа илэрхийлэв.
Нийгэмд тустай үйл ажиллагаа явуулдаг Гүнж төв, Хөөрхөн зүрх гээд ТББ-ууд бий. Эдгээр байгууллагаас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулбал нийгэмд их тустай хууль болох болов уу гэсэн хүлээлттэй байна. Хуулийн төсөлд оруулах 20 гаруй саналыг хууль санаачлагчдад хүргүүлсэн. Тусгаж ажиллахыг хүсье.
Өнөөдрийн байдлаар хэдэн салбар, хэдэн байгууллагад нийт хэдэн нийгмийн ажилтан ажиллаж байгаа вэ? Хуулийн төсөл батлагдсанаар тал талд байгаа нийгмийн ажилтнуудыг нэгдсэн бодлогоор хангаж чадах уу? Тэдний зарим нь төрийн албан хаагч, зарим нь ОУБ-д ажиллаж байна. Цалингийн зөрөө хэр байна? Цалингийн шатлал, ангилал нь яаж зохицуулагдахаар байна? Нийт гишүүддээ хэлэхэд энэ их чухал хууль байгаа шүү. Хэлэлцэх эсэхээ дэмжээд ажлын хэсгийн түвшинд илүү чамбайруулаад батлах нь энэ хаврын чуулганаар батлагдсан гол хуулиудын нэг байх болно гэдгийг хэлмээр байна.
Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун хариулав.