Байр суурь2 мин унших
Б.Уянга: Нийгмийн ажлын тухай хууль гарснаараа нийгмийн ажил, үйлчилгээ чанаржих уу
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Хамт өргөн барьсан 25 гишүүдэд талархал илэрхийлье. Нэлээн тогтож ажлын албаныхантайгаа хамтран сууж үзсэн байгаа. Тэгэхээр дараах асуултууд байна. Хуулийн төсөлд тусгагдсанаар бол 2 талт үндэсний хороо байгуулна гэж байна. Хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авдаг болж байгаа. Нийгмийн ажилтны мэргэжлийн нэгдсэн холбо, Мэргэжлийн хариуцлагын холбоо байгуулах зохицуулалтууд орж ирж байна. Энэ чөлөөлье гэсэн санаачилгатай хэр нийцэж байгаа вэ? Нийгмийн ажил үйлчилгээтэй холбоотой агуулга тус тусын хуульдаа суугаад явдаг юм байна гэж ойлгогдсон.
Нийгмийн халамжийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Ахмад насны хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг эрхийн тухай хууль гэх мэт. Шаардлагатай зохицуулалтуудаа эдгээр тус тусын хуульд нь суулгах байсан биш үү. Тэгэхээр тусдаа Нийгмийн ажлын тухай хууль гарснаараа нийгмийн ажил үйлчилгээ чанаржих уу. Үүн дээр тайлбар авъя?
Төрийн байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтан бол мэдээж тусгай зөвшөөрөл шаардагдахгүй. Гэхдээ хуулийн этгээд бол тусгай зөвшөөрөлтэй байх болж байна. Үүн дээр ойлголт маань зөв байна уу? Сангийн яамнаас мэдээлэл хийж байх шиг байна. Энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхэд нэлээдгүй их мөнгө шаардана гэж тусгагдсан байсан. 100 тэрбум давсан байсан. Энэ төсөв танагдах боломж байна уу. Санхүүгийн тооцоон дээр нэмэлт тайлбарыг өгнө үү?