Байр суурь2 мин унших
Ц.мөнхтуяа: БЗС-д эгэл жирийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч багш нарыг хамруулдаг болмоор байна. Энэ асуудлыг би хөөцөлдөнө!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг санаачлан оруулж ирж буй О.Саранчулуун гишүүндээ болон, хамт өргөн мэдүүлсэн 26 гишүүндээ баяр хүргэж, амжилт хүсье. Нийгмийн ажлын тухай хууль орж ирснээр нийгмийн ажилтнуудын статус нь маш тодорхой болно. Боловсролын салбарт ажиллаж буй нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч гээд ийм сургуульд 1-2 байдаг мэргэжлүүд хаягддаг. Тийм учраас нийгмийн ажлын хуулийг ингэж санаачилж оруулж ирж байгаа нь түүхэн ач холбогдолтой. Тийм учраас хуулийг дэмжиж хамт өргөн мэдүүлж байгаа юм.
1999 онд анх сургуулийн нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийг бий болгож МУБИС дээр анхны төгсөгчдийг гаргаж байсан. Тэр төгсөгчдийн нэг нь би өөрөө байгаа. ШУТИС-ийн багш н.Нямдорж бидэнд анхлан нийгмийн ажилтны А үсгийг зааж байсан. Нийгмийн ажилтнууддаа амжилт хүсье.
Нийгмийн ажилтан гэдэг сургууль дээрээ бол нэргүй зарц. Сургууль дээр байгаа хичээл, ирц, таслалт, эцэг эхтэй ажиллах тайлан судалгаа гэх мэт дуусдаггүй их ажилтай. Гэтэл яг өөрийнх нь ажлын статус шал өөр байх жишээний. Өөрийнхөө үндсэн ажлаа хийж чадахгүй олон эзний зарц хийж байгаа. 1999 оноос хойш манай сургуулийн нийгмийн ажилтнууд энэ ачааг үүрч яваа.

Монгол Улсын хэмжээнд 3 мянга гаруй нийгмийн ажилтан байдаг. Үүнээс ЕБС-д 900 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Нийгмийн ажилтнуудын ажлын байрны орчин нөхцөл маш хүнд. Сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, ядуурал, зан үйлийн асуудалтай хүнд кэйсүүдтэй өдөр бүр нүүр тулдаг. Нийгмийн ажилтны эрх үүрэг ерөнхий хуульд ганц нэгхэн заалт орчихсон байгаа. Бодит хэрэгжилт хангалтгүй. Цалин хөлс нь үнэхээр бага. Энэ мэт маш олон асуудал байгаа учраас нийгмийн ажилтны хууль орж ирэх зайлшгүй шалтгаан нөхцөл үүссэн гэж үзэж байгаа.
Боловсролын зээлийн сангаар мэдээлэлд ойр дарга, сайд нар, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийг гадаадад сургаад явуулдаг. Энэ тэтгэлэгтээ сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч багш нарыг хамруулдаг болох саналыг оруулж байна. Жирийн багш жирийн иргэдэд энэ боломжийг нээж өгөх талаас нь би хөөцөлдөж ажиллана!