Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: Аргачлал, журмуудаа богино хугацаанд баталж чадах уу?
УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Нэгдүгээрт, хуулийн 6-г хүчингүй болгоно гэсэн заалт байгаа юм. 6 дугаар зүйлийг мөрдөгдөж байгаа ерөнхий үнэлгээ хийх төслийн ангиллыг бүхэлд нь хүчингүй болгоно гээд. 7-ийн 8, 9 дээр зэрэглэл тогтоох, үнэлгээ хийх аргачлалыг ЗГ-ын гишүүн батална гэх. Энэ хооронд хуулиараа хүчингүй болгочихсон байдаг. Тэгээд ийм хурдан журам аргачлал маань гарч чадах болов уу? Зөвшөөрлийн тухай хууль дээр ингээд хараад үзэхэд 2, 3 жил болж байхад аргачлал нь гараагүй. Харин энэ 7 хоногийн ЗГ-ын хуралдаанаар гарч байх жишээтэй. Ийм асуудал үүсээд дунд нь сэдэл гарахвий.
Хоёрдугаарт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах ерөнхий шинжээч нь 3 шаардлага тавьсан байгаа юм. Мэргэжлийн чадвартай, ажлын туршлагатай гэх мэт. Мөн байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан гэх мэт. 8-аас доошгүй жил ажилласан нийт хэдэн хүн байдаг юм. Энэ талаар хийсэн судалгаа байгаа юу.
Гуравдугаарт, төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд төсөл хэрэгжүүлэгч байгууллага үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь танилцуулж санал авах ажлыг зохион байгуулна гэж байна. Маш чухал заалт оруулж ч үүнийхээ процессыг нь тодорхой болгоод өгчихвөл зүгээр байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

