Онцлох мэдээ1 мин унших
УИХ: Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.30/ нэгдсан хуралдаанаар Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэнээр, хэлэлцүүлэгт бэлдэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнганы хороонд шилжүүллээ.
Ингэснээр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг зөвшөөрч, цаашид ажлын хэсэгт шилжүүлэн нарийвчлан боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажил хийгдэнэ.
Иймд хуулийн төслийг сайжруулан боловсруулах саналуудыг хүлээж авсаар байх юм.
Ийнхүү Монгол Улс Нийгмийн ажлын тухай хуультай болох нь тодорхой боллоо.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

