Онцлох мэдээ1 мин унших

Баянхошууны бүсэд Бага сургууль нээлтээ хийлээ

Баянхошууны бүсэд Бага сургууль нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах 640 хүүхдийн суудалтай бага бүлгийн ерөнхий боловсролын 169 дүгээр сургуулийн барилга 2025 онд ашиглалтад орж, албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2026.04.30/ боллоо.

Баянхошууны бүсэд Бага сургууль нээлтээ хийлээ

Тус хорооны онцлог уулархаг бүсэд оршдог бөгөөд сурагчид километр гаран явж сургуульдаа очдог байсан. Тиймээс бага сургуулийг хороонд нь барих саналыг гаргаж улсын төсөвт суулгаснаар 2025 онд ашиглалтад орсон юм. Одоогийн байдлаар нэгээс тавдугаар ангийн 16 бүлэгт 320 сурагчид, 40 гаруй багш, ажилтантайгаар хичээллэж байна.

Баянхошууны бүсэд Бага сургууль нээлтээ хийлээ

Тус сургууль ашиглалтад орсноор сургалтын ачаалал багасаж, хүүхэд бүр илүү тав тухтай, хүртээмжтэй орчинд суралцах боломж бүрдэж байна. Мөн гар бөмбөг, шатар, үндэсний бөх, бүжиг, IQ зэрэг таван төрлийн дугуйлан хичээллэж, сурагчид идэвхтэй хамрагдаж байгаад баяртай байна.

Баянхошууны бүсэд Бага сургууль нээлтээ хийлээ

Ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа боловсролд чиглэсэн энэхүү бүтээн байгуулалт нь тэдний сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, боловсролын чанарыг ахиулахад чухал ач холбогдол өгч байна.

Холбоотой мэдээ

  1. 2026