Байр суурь2 мин унших

Д.Үүрийнтуяа: Хэлэлцэж байгаа асуудал дэмжигдсэн тохиолдолд хоёр ажлын хэсэг нэгдэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

ЗГ-аас төрийн өмчийн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн өмчийн хууль нэртэйгээр 2025 оны 6 сарын 25-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах анхдагч хуулийн төслийг 2025 оны 1 сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг тус тусдаа ажиллаж байгаад 2025 оны 12 сарын 31-ний өдөр миний бие ахалж ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ 2 хуулийн дэд ажлын хэсэг болж хуулийг ахалж байгаа П.Сайнзориг, О.Номинчимэг гишүүд өнөөдрийн энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. 2 үндэслэл байна.

Нэгдүгээрт, энэ хуулийн төсөл явж байгаа. Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгатай яв цав нийцэж байгаа. Тийм учраас хэрэв энэ асуудал чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн нөхцөлд ажлын хэсгийг нэгтгээд явах ёстой. Хууль санаачлагчийн хэлж байгаа энэ хууль нь үндсэн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга орж байгаа энэ хуулиас түрүүлж явах ёстой юм гэдэгтэй зарчмын хувьд санал нэгдэхгүй. Түрүүлж орлоо гээд хуулийн үр дүн өөрчлөлт орсон хэмжээнд гарахгүй  гэж гишүүдийн хэлж байгаатай санал нэг. Тийм ч учраас Эдийн засгийн байнгын хороон дээр миний бие хуулийн төслөө татаад авах саналыг хууль санаачлагчид тавьсан. Эдийн засгийн байнгын хороо хууль санаачлагчдын хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь дэмжээд ажлын хэсгийг нэгтгэж байгуулаад явах боломжтой гэдэг үндэслэлээр хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн байгаа. ЗГ-аас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийг өмчийн шинэчилсэн найруулга буюу нийтийн өмчийн тухай хуулийг О.Номинчимэг гишүүн дэд ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Хэрвээ энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал дэмжигдвэл ажлын хэсгийг нэгтгээд явах нь зүйтэй. БНМАУ улсын ЗГ-т эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл 2025 оны 12 сарын 30-нд С.Цэнгүүн гишүүн УИХ-д өргөн бариад сая 4 сарын 24-нд хэлэлцэх эсэх нь дэмжигдчихсэн. Энэ бол ямар нэгэн өөрчлөлтгүйгээр яг адилхан орж ирж байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороон дээр давхардаж байна дэмжихгүй гэдэг байр суурьтай гарсан. Энэ хуулийг хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн нөхцөлд 2 ажлын хэсэг дахиж гаргахгүйгээр одоо ахалж байгаа 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй нэгтгэж гаргах нь зүйтэй.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009