#Тойрог1 мин унших
"Найрамдал Мото фестиваль 2026" Дархан хотноо

Өнөөдөр /2026.05.02/ Дарханчуудын хувьд спортлог Бямба гараг болж байна. Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Улаанбаатар хотоос 250 гаруй мотоциклчин уг арга хэмжээг зорин иржээ.

“АЗНА БАЗНА” уриан дор замын хөдөлгөөний хүндлэл, зөв хандлага, аюулгүй зорчих соёлыг хамтдаа түгээх зорилготой мото сонирхогч залуусын санаачлан зохион байгуулж байгаа Найрамдал фото фестивальд УИХ-ын гишүүн Б.Жавхлан залуусынхаа дуудлагаар ирж оролцлоо.


“Зам дээр ганцхан секунд азнах нь хамгийн зөв шийдвэр байж чадна” гэх уриалга бүхий энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулагчдадаа талархаж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.



Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




