Үйл явдал1 мин унших
Хүүхэд бүр инээж, аз жаргалаар дүүрэн байх болтугай!

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе!
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 1-нд дэлхийн олон улс орон, түүний дотор Монгол Улс "Эх үрсийн баяр" хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ өдөр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тэдэнд инээд баясал бэлэглэх, гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг.
Түүхэн сөхвөлАнх 1924 онд Женевт “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал батлагдаж, 1925 оноос 6 дугаар сарын 1-ний өдрийг хүүхдийн сайн сайхны төлөө тэмдэглэх уриалга гаргасан юм. Монгол Улс энэхүү баярыг 1952 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй.




