Үйл явдал1 мин унших
COP17 уулзалтын дэд хорооны хурал болж, ажлын хэсгүүдийг байгууллаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
COP17 уулзалтын Бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан зохион байгуулагдаж, холбогдох шийдвэрүүдийг хэлэлцэн баталлаа.
Хуралдаанаар дэд хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, үйл ажиллагааны хоёр үндсэн чиг үүргийн хүрээнд Бодлого төлөвлөлтийн ажлын хэсэг, Хандив, тусламжийг төвлөрүүлэх, зарцуулах ажлын хэсгийг байгуулав.
Эдгээр ажлын хэсгүүд нь COP17 уулзалтын бэлтгэл ажлыг хангах, бодлого төлөвлөлтийг оновчтой болгох, мөн санхүүжилтийн эх үүсвэрийг зохион байгуулалттай төвлөрүүлж, үр ашигтай зарцуулахад чиглэн ажиллах юм.
Эргэн тодруулбал, Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д дэлхийн 197 улс орны төрийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, ган гачигт тэсвэртэй байдал, газар хөрсийг сэргээх зорилтуудыг ахиулах асуудлыг хэлэлцэх юм.
Монгол Улс COP17 бага хурлын хүрээнд Евроазийн бүс нутгийн төв болох зорилт дэвшүүлж, “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтцийн санаачилгуудыг олон улсын түвшинд танилцуулна.