Үйл явдал1 мин унших
Сайд Б.Батцэцэг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кристоф Камптай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Кампыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол-ЕАБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, тэдний нийгэм, эдийн засгийн салбарт үр дүнтэйгээр оролцуулах талаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр Дээд комиссарын албатай хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Мөн Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв. ЕАБХАБ нь 57 гишүүнтэй бөгөөд Монгол Улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр нэгдэн орсон.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
